СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадуур ажил хийж байсан ялтнууд оргожээ
Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын Хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан Г.С, А.М нар оргожээ.
Тодруулбал, хоригдлууд гадуур ажил хийж байсан бөгөөд өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр орой 22:00 цагийн орчимд алга болжээ.
Тиймээс иргэд та бүхэн анхаарал, сэрэмжтэй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.