“Гитарчин залуу” Б.Энх-Амгалан хоригджээ
Вокзалын буудал дээр төгөлдөр хуур дарж буй бичлэгээрээ олны танил болсон “гитарчин залуу” Б.Энх-Амгалан хоригджээ.
Энэ талаар Х.Батмэнд өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.
Тэрээр, “Гитарчин залууг маань хорьчхоод гаргахгүй юм. Гурван жилийн өмнө өнөөх хатуу идээг зооглож явах үедээ нэг муу “гар утасны” асуудалд холбогдсон юм байх. Тэгээд хэрэг нь шүүхэд шилжээд байх үед мань эр орхиод явчихсан юм билээ л дээ. Шүүх хурал болоогүй, хэрэг нь түдгэлзсэн байдалтай хоёр жил болсон боловч сар гармын өмнө бид хоёрын өнөөх дуулж хөгжимдсөн бичлэг сошиолоор яваад буйг харчхаад хорьчихсон санж.
Энэ залуугийн үйлдсэн гээд буй хэрэг нь хохирогчгүй гээд байдаг. Хохирогчгүй юм бол түргэхэн шийдээд нэг талд нь гаргахад ийм их хугацаа орох гэж үү? Ямар учиртай юм бэ? Цэл залуу цэцэг шиг ханиа алдчихаад хэсэг зуур хазгай гишгэж архи сархадтай нөхцөж, гадуур дотуур тэнээ л юм биз. Үхсэний араас үхдэггүй, зовлонг сөрж босдог нь жам. Түүнээс хэсэг хугацааны дараа ойлгоод амьдралынхаа утга учир болсон сайхан хүүгийнхээ, мөн ачит сайхан ээжийнхээ төлөө тэмцэж босох гэж тэвдэж явахад нь жаахан зөөлөн хандаж болдоггүй юм уу? Орох оронтой болчих санаатай овоо хөөрхөн хичээж явсан юм сан. Гэтэл барьж хориод сар болчихлоо шүү дээ” гэв.
Ezentei hergee ilruulj chadahgui bj yadarsan negendee yasan ch aihtar tomor nuurtei tor ve dee. Utas aldsan hun ni ch odiid martssan yvj bga da