2017- 2020 оны хооронд төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэнэ

БШУЯ-наас цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, элсэлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт бүртгэх хүүхдүүдэд тавигдах шаардлагыг танилцууллаа. Үүнд:

  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна.
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна гэж заажээ.

Мөн нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулах юм. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *