Хүний амь нас чухал уу айлчлалын цуваа чухал уу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 8 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалтай холбоотойгоор цагдаа нар хамгаалалтад гарч, нийслэлийн зарим замуудыг хэсэгчлэн хааж буй.

Тэгвэл өнөөдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Төрийн ордны зүүн талын замыг түр хааж, айлчлалын цувааг явуулах үед тухайн байршилд үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн зааварчилгаагаар хөдөлгөөнд оролцсон автомашины жолооч мотоциклтой зорчигчтой мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарлаа.

Энэ үед автомашинд мөргүүлсэн мотоциклны жолооч хол шидэгдэн газарт унаж хөдөлж чадахгүй хэвтэх үед зам дээр үүрэг гүйцэтгэж, хамгаалалтад зогсч байсан цагдаагийн алба хаагчид гэмтсэн иргэнд тусламж үзүүлэх нь бүү хэл айлчлалын цувааг явж дуустал дохиураа өргөн зогсож байсан нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments