В.Путин: Жо Байденд эрүүл энхийг хүсье
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсоныхоо төлөө хариуцлага хүлээх болно. Мөн түүнийг алуурчин гэдгийг үгүйсгэхгүй байгаа тухайгаа ярилцлагын үеэр мэдэгдсэн билээ. Түүний энэхүү мэдэгдэлд В.Путин хариу өгчээ.
Тэрбээр “Жо Байдены хэлсэнчлэн бид бие биенээ сайн мэднэ. Би түүнд эрүүл энхийг хүсье гэж хэлмээр байна. Энэ бол хошигнол биш” гэсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай цахимаар холбогдож нээлттэй мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com