Цэцэрлэгийн хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс хүлээн авна
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Ингэхдээ имонголиа цахим хуудсаар бүртгүүлэх бөгөөд цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой аж. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулах юм. Үүнд:
- Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа- 2022.08.10- 2022.08.24,
- Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа- 2022.08.25- 2022.08.26,
- Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа 2022.08.26- 2022.09.09-ний хооронд тус тус болно.
Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд:
- Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
- Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
- Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байх аж.