ГЕГ: Хүнсний ногоо, цагаан будаа, элсэн чихрийн импорт буурчээ

Энэ оны эхний долоон сарын байдлаарх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортыг харвал ургамлын тосны импорт

  • 2021 оны мөн үеэс 36.5
  • 2022 оны мөн үеэс 39.3 хувиар тус тус буурч, 9.9 мянган тонн болжээ.

Ургамлын тос бол цар тахлаас хойших хугацаанд хамгийн их үнэ нь өсөөд байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

Үндэсний статистикийн хорооны үнийн мэдээллээр өнгөрсөн долдугаар сарын ургамлын тосны дундаж үнэ литр нь 9,800 төгрөг байв. Харин энэ дүн 2019 оны долдугаар сард дунджаар 3,500 төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, нэг литр ургамлын тосны дундаж үнэ 2019 онтой харьцуулахад 36% өссөн байна.

Бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн импортын хувьд хүнсний ногоо, цагаан будаа, улаан буудайн гурил, элсэн чихрийн импорт буурчээ. Эдгээр бүтээгдэхүүнийг үнийг тогтвортой байлгах зорилгоор гаалийн татвараас чөлөөлсөн.

Тодруулбал, Засгийн газраас элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг Гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг 2022 оны тавдугаар сарын 18-нд гаргасан юм. Харин өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, жимс, самар, тахиа, гахайн махны өөхний импорт өссөн үзүүлэлттэй байна. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *