|

Хүмүүс 00-д жинхэнэ “АРААКШИНГАА” гаргадаг

Ажил дээрээ сууж байхдаа өдөрт хэдэн удаа ч угаалгын өрөө ордог юм бүү мэд. Бие засахаар, үсээ янзлахаар, толинд харахаар гэх мэт ямар ч байсан цаг тутам л тийшээ зүглэх шалтгаан гарч байдаг. Гэтэл нэг өдөр угаалгын өрөө орохдоо “Хүмүүс нойлд жинхэнэ АРААКШИНГАА гаргадаг” гэж бодогдов.

Учир нь….

Манай оффис хотын “А” бүсэд харьяалагддаг, хотыг бүхэлд нь харж болохуйц шилэн цонхтой, цэвэр таатай орчинтой. Энэхүү байгууллагад бидэн шиг түрээс төлж буй байгууллагын ажилчид, бизнес эрхлэгчидтэй халтихан цахилгаан шат, угаалгын өрөөнд зөрөхөд үнэртэй ус ханхийж, өөрийн эрхгүй толгойн оройноос нь хөлийн үзүүр хүртэл хармаар гоё ганган бүсгүйчүүд олон. Тэднийг хараад өөрөөсөө ч ичих үе бий. Өдөр бүр өнгө өнгийн дэгжин хувцас өмсөж, коридороор өндөр өсгийтөө тачигнуулж алхах нь цаанаа л нэг хээнцэр.

Гэсэн хэдий ч тэд маань угаалгын өрөөнд ороод гарахдаа “ОРК” гэмээр үйлдэл гаргах нь итгэмээргүй. Хэрэглэсэн ариун цэврийн цаасаа ил задгай шидэлж, бие засаад усаа татахгүй гарах, суултуурын нүхээ олоогүй бие засалт гэх мэт үйлдлүүд нь гайхмаар. Угаалгын өрөөнд үнэртэй ус ханхийлгэж хажуугаар зөрөхдөө дараа нь “араас нь орох хүмүүсээс санаа нь зовдоггүй юм уу” гэж асуумаар. Энэ үйлдэл л намайг хүмүүс хаалганы цаана, угаалгын өрөөнд, ганцаараа байхдаа жинхэнэ “АРААКШИНГАА” гаргадаг гэх хөгжилтэй, хөгийн гэмээр нийтлэл бичих санааг өгөв.

Эцэст нь, олон нийтийн газарт гэртээ байгаа юм шиг байхаа болино уу хэмээн хүсэж байна. Эсвэл “манай гэрийн нойл биш” гэж дураараа хаа хамаагүй бие засаж, ашиглаж болно гэж өөрт хамаагүй юманд хайр найргүй хандахгүй байна уу! “ЗӨВ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ НҮДНЭЭС ДАЛД Ч ЗӨВ” гэдэг үгийг угаалгын өрөөнд наахаас ч өөр аргагүй болтол нь бусдадаа төвөг битгий болоорой.

Postmedia.mn - Мөнгө үнэртсэн булан тохой ба нийтийн “ОО”

 

Bayasaa on Twitter: "Zuv hunii uildel nudnees dald baihad ch zuv baidag  gejugaa...:P http://t.co/02aojAVs" / Twitter

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *