ТЕГ-аас Б.Баасанцогтыг баривчилжээ

Б.Баасанцогтыг, бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд нь хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татаад байсан бөгөөд уг хэрэг наймдугаар сарын 2-нд шүүхэд шилжээд байсан юм.

Өмнө нь ТЕГ-аас экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Энэ хэрэгт Б.Баасанцогт нь холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, мөн саатуулсан хэмээн мэдээлж байсан билээ.

Түүнчлэн Д.Сүхбаатарын талбайд суулт зарлаад байсан “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг А.Гансүх, Б.Баасанцогт нар санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж буй талаараа мэдээлсэн.

Тэгвэл Б.Баасанцогтыг хууль хүчний байгууллагаас баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *