Инстаграм: Насанд хүрэгчид хүүхэд рүү зурвас бичих боломжгүй болно

Итернет орчин бол хүн төрөлхтний хамгийн том ололт амжилтаас гадна хамгийн их болгоомжлол, хамгаалалт хэрэгтэй зүйл билээ.

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй интернет хэрэглэгчид олшроод байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдийн хүүхэддээ санаа зовох байдал улам ихсээд байгаа.

Иймийн улмаас зарим цахим платформууд насанд хүрээгүй хүүхдэд хаяг нээх зөвшөөрөл өгдөггүй. Харин энэ удаад инстаграм системдээ шинэчлэл оруулан танихгүй насанд хүрэгчдийн хаягаас хүүхдийн хаяг руу зурвас бичих боломжгүй болгоно гэлээ. 

Тухайлбал 18 нас хүрээгүй хэрэглэгч тухайн насанд хүрэгчийн хаягийг өөрөө дагаагүй тохиолдолд private буюу нууц зурвас хүлээж авах боломжгүй болоод байгаа юм. Мөн цаашлаад сэжигтэй гэж үзэж болохуйц үг хэллэг ашиглан, насанд хүрээгүй хэрэглэгч рүү бичсэн хаягийг автоматаар хүүхдийн хаягнаас блок хийдэг болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

ЭХ СУРВАЛЖ: www.thepremierdaily.com

П.Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *