ҮХНӨ-ийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхбаярыг томилжээ
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 27-нд нэгэн захирамж гаргажээ. Тодруулбал сүүлийн жилд эрчтэй яригдаж буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын дэргэдэх ажлын хэсэг байгуулсан байна. МАН, АН, ХҮН тэргүүтээ олон улс төрийн нам үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй, сонгуулийг тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгаа талаар мэдэгдэж байсан.
Тэгвэл Засгийн газрын дэргэд байгуулагдсан ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга асан Н.Энхбаяр ахалжээ.
Нэгэн цагт мандаж явсан түүний хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төрөлх нам МАН-аа түшиж, хүү Э.Батшугараа УИХ-ын гишүүн болгоод авсан. Н.Энхбаяр МАН-ын шат шатанд тодорхой квот авч, улс төрийн байр сууриа бататгасан атлаа өнөөдрийг хүртэл чимээгүй байсан нь гайхал төрүүлсэн ч энэ удаад “Эцэг хууль хөндөх” зорилготой ажлын хэсэг ахалж байгаа нь улс төрд эргэн ирсний дохио мэт. Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийн ерөнхий чиг үүрэг нь, ҮХНӨ хийх асуудалд улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх аж.
Ажлын хэсэгт, “Иргэний зориг ногоон нам”-аас тус намын дарга Ц.Ганхуяг “Монголын уламжлалын нэгдсэн нам”-аас тус намын дарга Б.Батболд “Монголын үндэсний ардчилсан нам”-аас тус намын дарга Б.Цогтгэрэл “Шинэ” намаас тус намын дарга Ц.Гантулга нар багтжээ.
Түүнчлэн судлаач, хуульч нар болон олон нийттэй харилцах хоёр дэд хэсэгтэй аж