Ёс зүйгүй маркетинг уу эсвэл үзэгчид буруу ойлгосон уу
Өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр “Тамгагүй төр” 100 дахь тоглолтоо тайзнаа толилууллаа. Эл өдөр мөн NTV телевизээр 12 цагаас шууд дамжуулалт хийн үзэгч олныхоо мэлмийг баясгана хэмээн мэдээлэл цахим сүлжээнд тавигдав.
Гэтэл өнөөдөр телевизийнхээ өмнө 12 цагаас 19 цаг хүртэл хүлээн суусан үзэгчид хоосон хана мөргөөд үлдлээ….16 жилийн түүхтэй телевиз урьд өдөр нь мэдээлэл оруулсан учир хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй биз. Олон хүний хүч, ур ухаан шингэсэн жүжгийг та хэд үнэгүй үзэх албагүй гэх нь зөв шүүмжлэл хэдий ч үзэгчид үнэгүй үзмээр байна гэж хэн нэгэн аль эсвэл ямар нэгэн телевизээс хүсээгүй.
40-120 мянган төгрөгийн үнэтэй жүжгийг үзэж чадах нь хэд билээ. Үзэх боломж нь байсан ч цаг зав, ар урдах ажлаас шалтгаалан үзэж чадалгүй яваа нэг нь ч олон. Сүр дуулиантай нээлтээ хийн, үзсэн хүн бүр нь хэлэх үггүй болтлоо гайхан магтан, биширч байгаа жүжгийг ҮНЭГҮЙ телевизээр дамжуулна гэхэд хэн хүний дотор үзэх хүсэл төрөх нь тодорхой. Өнөөдөр цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж энэхүү жүжгийг үзэхээр хүлээсэн үзэгчид нь жүжгийн үнэ цэнийг баталж өгөв. Гэхдээ ийм явцгүй маркетинг ашиглан олны анхаарал татах явдал нь “ЁС ЗҮЙГҮЙ” үйлдэл байлаа хэмээн иргэд цахим сүлжээнд бичиж байна.