ЭМЯ: Шинээр 160 тохиолдол бүртгэгдсэнээс 19 хүний хавьтал тодорхойгүй байна

ЭМЯ-аас Ковид-19 халдварын тохиолдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн турш нийт 24482 шинжилгээ 160 тохиолдол илэрлээ. 84 хүн эдгэрсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 3296 боллоо. 160 тохиолдол нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн.

141 хүн ойрын хавьтал бол, 19 хүний эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо,
  • БГД-ийн 7 дугаар хороо,
  • СБД-ийн 11, 12 дугаар хороо,
  • СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо,
  • ХУД-ийн 20 дугаар хороонд байна.

Сүүлийн хоногт 84 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,296 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,284 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138 хүндэвтэр 136, хүнд 7, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс иргэд минь халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөх хэрэгтэй байна” хэмээн мэдээллээ.

Similar Posts

One Comment

  1. Ха ха халдвар 160хан одоо маргааш огт байхгүй гэж хэлээсэй … Шоу … Хорионы дотор яаж эх орны мөнгө төгрөг хүүлээ бол ….асуудал шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *