Нидерландад 4 урд хөл, 2 толгойтой яст мэлхий төржээ
Нидерланд улс дахь “Ruben Van Schoor” хэмээх газарт 4 урд хөл, 2 толгойтой яст мэлхий төрсөн гэнэ.
Мөлхөгч амьтан судлаач Sandra Vink хэлэхдээ: “Энэ бол тус үүлдрийн яст мэлхийд тохиолдож буй хамгийн анхны, ховор тохиолдол. Бид өмнө нь цөөн хэдэн тохиолдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж байсан. Тэд ихэвчлэн удаан амьдардаггүй. Мөн ийм амьтад хоёр эрхтэн тогтолцоотой, хоёр зүрхтэй хэдий ч өвчинд маш өртөмтгий байдаг.” гэжээ.
Нэмж сонирхуулахад, хоёр толгойтой яст мэлхийг Португали хэлээр “аз” гэсэн утгатай “Sorte” гэх үгээр нэрлэдэг аж.
Эх сурвалж: Vaddamagazine
Sorte the turtle. Photo: Jeffrey Groenweg ANP