ТАНИЛЦ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнд 17 хүн НЭР ДЭВШИЖ байна
УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн цагаас шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг хийж байгаа.
Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна” гэж заасан. Тиймээс Улсын дээд шүүхээс гуравдугаар сарын 9-18-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээж авах сонгон шалгаруулалт зарласан.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд 18 хүн нэрээ дэвшүүлснээс нэг нэр дэвшигч нэрээ татаж, дараах 17 нэр дэвшигч санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан гуравдугаар сарын 22-ны өдөр болно.
Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон учраас ийнхүү сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ
1.П.Амаржаргал
- МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус төгссөн.
- Япон улсын Нагояагийн их сургуулийн төгсөлтийн дараах хуулийн сургуульд магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2.Х.Батчимэг
- МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
3.Д.Баянбилэг
- НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг улс төр нийгмийн ухаан, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг арга зүй, зохион байгуулалтын менежер,
- “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн.
- Хилийн цэргийн дээд сургуульд магистр хамгаалсан.
4.Д.Баяндүүрэн
- МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
5.Б.Ганбаатар
- МУИС-ийг эрх зүйч, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны менежер мэргэжлээр тус, тус төгссөн.
- МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
6.Б.Ганзориг
- ХААДС-ийг машин механизмын инженер,
- ОХУ-д Комсомолын дээд сургуулийг социологич, улс төр судлаач, Улс төрийн дээд сургуулийг түүхч-философич,
- МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн.
- ХААҮИС-д техникийн ухааны магистр хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор цолтой.
7.Г.Гантөмөр
- ЗХУ-ын Москва хотын ДЯЯ-ны Академийн тусгай факултетийг хуульч,
- ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуулийн аспирантурыг багш мэргэжлээр тус тус төгссөн.
- ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
8.Д.Зүмбэрэллхам
- ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
9.О.Машбат
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- МУИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд Аюулгүй байдал судлалын магистр тус тус хамгаалсан.
10.Л.Мөнхсайхан
- ОХУ-ын Волгоград хотод Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
- МУИС-д хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
11.Ч.Отгонбаяр
- ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг эрх зүйч,
- Польш улсын Варшавын Их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
12.Д.Солонго
- Москвагийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетийг эрх зүйч,
- Улс төрийн Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
- МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
13.В.Удвал
- ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн Хуулийн факультетийг Төр эрх зүйн чиглэлээр эрх зүйч, хуульч,
- Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
- Удирдахуйн ухааны магистр.
14.Т.Уранцэцэг
- ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг хуульч мэргэжлээр,
- Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт менежер мэргэжлээр тус, тус төгссөн.
- ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
15.Г.Элбэгсайхан
- МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,
- ИБУИНВУ-ын Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
16.Ж.Эрдэнэбулган
- МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг зүйч мэргэжлээр төгссөн.
- МУИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
17.Д.Эрдэнэчулуун
- ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд хууль зүйн магистр хамгаалсан.