Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

  Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

          Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ТООЦООЛОЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө, бодлогыг тодорхойлох, түүнд суурилсан жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг тайлагнах, дүгнэж үр дүнг үнэлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Санхүүгийн удирдлага, статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
  • Банк санхүү, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Excel, Tableau, PPT зэрэг программыг ахисан түвшинд эзэмшсэн;
  • Санхүүгийн тооцоолол, судалгаа, анализ дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих:  b.zolboo@dbm.mn

Утас:               (976)-11-7013-0516 /528/                                

Факс:              (976)-11-7013-0602

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *