АН: Наадам бол ард түмний баяр болохоос цүнх баригчид, троллуудын баяр биш
Өнөөдөр /2022.08.11/ Ардчилсан Намаас цаг үетэй холбоотой мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд АН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат:
Монгол Улс 6 дугаар сараас эхлэн олон улсын анхаарлын төвд байлаа. Хоёр том хөрштэй. Энэ хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай. Гэхдээ гуравдагч хөрштэй харилцаатай байх нь чухал. Улс оронд мэдээлэл өгөх байдал дутмаг байна.
Тухайлбал, Сэлэнгэ-2022 хээрийн сургууль болж байгаа. Энэ талаар мэдээлэл Засгаас өгөхгүй байна. Оросын сайтаас авч байна. Энэ хээрийн сургуулилалт хэзээ эхлээд хэзээ дуусахыг хэлэх ёстой.
Ойрын хугацаанд болж өнгөрсөн айлчлалууд чухал байлаа. Ван И сайдаас их зүйл хүлээж байлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлгөх, 207 км Гашуунсухайтын асуудлыг шийдлээ. СВОП хэлцэл харин бүрхэг үлдсэн.
Бид эрчим хүчний хараат байдлаас салах хэрэгтэй. Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулахад НҮБ-ын даргатай ярилаа. Эдгээр том төслүүдийг хурдан хөдөлгөж, ард түмний төлөө ажиллах ёстой.
Наадам сайхан явагдаж өндөрлөлөө. Ерөнхийлөгчийн Чингис хааны хөргийг айл бүр, байгууллага бүр залъя гэснийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ бүх боломж ардчилсан хувьсгалаар бий болсныг мартаж болохгүй. Монголын ард түмэн тайван замаар 31 жилийн өмнө хийсэн. Нөгөө талаар найр наадам ард түмний баяр болохоос цүнх баригчид, троллуудын баяр биш” гэв.
Э.МИШЭЭЛ