Японы эрдэмтэн Исао Такахаши үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн өнөөдрийн ажлын уулзалт Япон Улсаас ирсэн зочдын уулзалтаар үргэлжлэв. Манай улсаас Япон Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахаши нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлаар санал солилцож, олон жил яригдаж, энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажилд тулгуурлан ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзээд, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар ярилцлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *