Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ найз залуугийнхаа аминд хүрсэн хэрэг гарчээ
Энэ сарын 9-ний өдөр нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ 25 настай иргэн П-ийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, талийгаач П-ийн найз охин болох 25 настай иргэн Ц нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хутгалж амь насанд нь халдсан болохыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.