Залуучуудын хөгжлийн сард зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо
Энэ жилийн олон улсын залуучуудын өдрөөр “Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох” нь уриаг дэвшүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхидуулахгүйн тулд үе тэнгийнхэн эв нэгдэлтэйгээр хамтрах шаардлагатай байгааг онцолж байна. Олон улсын залуучуудын өдрийн уриа, чиглэлтэй уялдуулан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх замаар бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгоход залуучуудын оролцоог чухалчилж байна.