ТАНИЛЦ: Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Их дээд сургуулийн сургалтын төлбөрөөс үүдэн олон олон эцэг эхчүүд, оюутнуудын толгойн өвчин жил бүрийн өдийд эхэлдэг билээ. Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуулиудын сургалтын төлбөрт ямар өөрчлөлт гарч буйг санхүүгийн албанаас нь тодрууллаа.

МУИС  

Монгол Улсын их сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй. Төлбөр нь салбар сургуулиасаа хамааран өөр өөр үнийн дүнтэй байгаа аж. Тодруулбал,

  • Суурь хичээлүүдийн нэг кредит нь 98,600 төгрөг 
  • Бизнесийн сургуулийн нэг кредит нь 120,800 төгрөг
  • Хууль зүйн сургуулийн нэг кредит 111,000 төгрөг
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийнх нэг кредит нь 115,000 төгрөг байна.​
МУБИС

Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалтын төлбөр мөн сүүлийн хоёр жил нэмэгдээгүй бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд нэг нэг кредит нь дунджаар 78,000-96,000 төгрөг байгаа аж. Дунжаар нийт 30 кредит судлах ёстой бөгөөд сургалтын төлбөрийн дундаж нь 2,550,000 төгрөг байна. 

ШУТИС

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2022-2023 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээгээ албан ёсны цахим хуудсандаа оруулсан байна. Хөтөлбөрөөсөө хамааран кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 107,040 төгрөг аж. 

АШУҮИС

Анагаахын шинжлэх ухааны их сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн дамжааны сургалтын төлбөрийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулсан байна. 

 

 

 

 

 

ХААИС

Хөдөө аж ахуйн их сургуулийн төлбөр 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэ дунджаар 100,000-135,000 төгрөг байна. Судлах кредит нь 30-36 бөгөөд дундаж сургалтын төлбөр нь 3.7 сая орчим төгрөг гэдгийг Санхүүгийн албанаас нь мэдээлэв.

СЭЗИС

Санхүү эдийн засгийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэлгээ нь 185,000 төгрөг байгаа аж. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *