МУ-ын Заан Б.Серикийн цолны мялаалга наадам ирэх сарын 3-нд болно
Ардын Хувьсгалын 100,101 жил, үндэсний их баяр наадамд долоо даван шөвгөрч Монгол Улсын Заан цол хүртсэн Б.Серикийн цолны мялаалга наадам ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ харьяа 439-р анги, “Сүлд” спорт хороо, “Ойгор Алтай” ХХК, “Бес Богда Бүргэдүүд” клубийн бөх Бередмуратын Серикийн хувьд 2017 оны улсын наадам буюу Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Улсын заан Т.Санчираар дөрөв, Улсын харцага Т.Баасанхүүгээр тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртэж байв.
Ийнхүү өнөө жилийн баяр наадамд Аймгийн арслан П.Даваадоржоор дөрөв, аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав, аймгийн арслан Э.Сумъяабатаар зургаа, улсын заан Д.Анараар долоо давж ” Монгол Улсын заан ” цолыг хүртсэн билээ.
Тэрбээр Улсын заан Т.Абдигажы, Улсын харцага О.Бахыт, Улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа Баян-Өлгий аймгаас төрсөн найм дахь улсын цолтой бөхөөр ажээ.