Хүүхдийн нууцыг хадгалах нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг
Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн зарчмыг танилцуулж байна.
Тодруулбал,
- Хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, өөртөө итгэх итгэл, үнэлэмжийг хүндэтгэж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална.
- Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид, хүүхдийн хөгжлийн (бие бялдар, нийгэм-сэтгэл хөдлөл, танин мэдэхүй) онцлогт тохирсон байна.
- Хүүхдийн халдашгүй байдлыг хүндэтгэж, нууцыг хадгална.
- Урьдчилан сэргийлэх аливаа үйл ажиллагаа нь хүүхдийн нас, бие сэтгэл зүйн онцлог байдал, аливаа ялгаатай хэрэгцээг харгалзсан байна.
Эх сурвалж: БШУЯ