“Вакцин нэртэй ГЕНИЙН ХОРООС үр хүүхдүүдээ ангид байлгамаар байна”
“Монголын ээж нарын нэгдэл”-ээс вакцинжуулалтыг эсэргүүцэн шаардах хуудас хүргүүлж байна.
“Монголын ээж нарын нэгдэл”-ийн төлөөллийн зүгээс “Зөвхөн Хятад улсын Синофарм вакциныг эсэргүүцэж байна. Вакцин нэртэй генийн хороос үр хүүхдүүдээ ангид байлгамаар байна. ДЭМБ-ийн зүгээс зөвлөөгүй үед бидэнд уг вакцинийг хийсэнд дургүйцэж байна. МАН-ын дарга Г.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд вакциныг зогсоох шаардах бичгийг хүргүүлж байна.” хэмээлээ.
Мөн залуучуудын зүгээс “Хятад улсыг хардах эрх бидэнд бий. Өвөрмонголчуудад хүртэл тодорхой хэмжээнд ялгавартай ханддаг энэ улсын бүтээсэн үнэгүй Синофарм вакцины цаана ямар нэгэн улс төрийн бодлого байж болзошгүй юм. Тодорхой хугацааны дараа бидний биед ямар нэгэн сөрөг зүйл болох магадлалтай” хэмээн үзэж байгаа аж.