СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам хөндлөн гарч байсан гурван иргэнийг мөргөсөн осол гарчээ

Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Маршал таун” хотхоны орчим өчигдөр /2022.08.14/ орой 23:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал зам хөндлөн гарч байсан гурван иргэнийг автомашин мөргөсөн бөгөөд эмнэлгийн тусламж авчээ.

Тухайн үед ослын газарт байсан эх сурвалжийн мэдээлж буйгаар “Осол гаргасан жолооч харагдахгүй байсан. Магадгүй мөргөөд зугтсан байх. Нэг иргэн маш хол шидүүлсэн бөгөөд хөдлөхгүй байсан. Хоёр иргэн эмнэлгийн тусламж авч байсан. Ослын газарт цагдаа болон түргэн тусламжийн автомашин ажиллаж байсан” гэх мэдээллийг өглөө.

Иймд иргэд замын хөдөлгөөний дүрмээ баримталж, болзошгүй аюул ослоос өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Харин жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Бид ослын тухай мэдээллийг удахгүй дэлгэрэнгүй өгөх болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *