СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гараа хугалсан, мулталсан бага насны хүүхдүүд ГССҮТ-өөр үйлчлүүлэх нь ихэсчээ
Баяр наадмын урт удаан амралтаас хойш хэдийн нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Хөдөөг зорьсон иргэдийн хөдөлгөөн шингэрч, хот амь орж эхлэв. Эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж эхлэн, хотын хөдөлгөөн ч эрс нэмэгдэв. Үүнтэй зэрэгцээд бэртэж, гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-өөр үйлчлүүлэх нь ихэсчээ.
Ялангуяа рольк унаад гараа хугалсан, мулталсан бага насны хүүхдүүд ихэссэн тухай эмч мэргэжилтнүүд онцолж байв. Бага насны хүүхдийн гараас татах чангаах, гулсуурнаас унах, рольк болон скүүтерээс унахдаа гараараа тулснаас гараа хугалах гэмтээх нь ихэссэн байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, гадаа тоглоход нь ганцааранг нь гаргахгүй байх, аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.
О.ЭНЭРЭЛ