САЙХАН МЭДЭЭ: 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амийг аврав
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 08-15-нд гал түймрийн 14, аврах ажиллагааны дөрөв буюу нийт 18 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 хувиар буурсан дүнтэй байна.
Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1240, ой,хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 133 нийт 1378 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.