Нийслэлд амьдарч буй орон нутгийн иргэдээс татвар авч, орон нутаг руу шилжсэнд тэтгэмж олгоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн орон сууцнуудын төсөлтэй танилцах үеэр Ерөнхий сайд орон нутаг руу шилжин суурьших иргэдийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Тухайлбал:
Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт очиж ажиллаж буй иргэдэд нэг удаагийн тэтгэмж олгож, ипотекийн зээлийн багц дэмжлэг олгох, төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэхээ мэдэгдэв.
Харин эсрэгээрээ орон нутгаас нийслэлд суурьшин амьдрах иргэд татвар төлнө гэв. Эс бөгөөс нийслэлийн асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг болон эдийн засаг өсөж, ажлын байр нэмэгдэнэ. Одоогийн байгаа хурдаар бол нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувь дээр төвлөрсөөр байгаад нэг хот болж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хөдөө нутаг эзгүйднэ” гэв.