|

ЗТХЯ-ын албан тушаалтны өрөөг нэгжиж буй гэх мэдээллийг үгүйсгэв

ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж байна гэх мэдээлэл цахим ертөнцөд хөврөөд буй. Тодруулбал, Дарханы замын тендер шалгаруулалтын асуудалтай холбогдуулж, тухайн үед шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын явцыг шалгах үеэрээ тендерийн асуудалтай холбогдох албан тушаалтнуудыг АТГ-аар шалгуулна хэмээж байсан удаатай.

Уг асуудлаар АТГ болон холбогдох яамдаас тодруулахад “Нэгжлэг хийгээгүй” гэв. Харин замын тендерийг хариуцаж байсан үе үеийн албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, байцаалт, мэдүүлэг авч эхэлжээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *