ГЕГ-ын дарга Б.Асралт Д.Мөнх-Эрдэнэд 20 cая төгрөг санал болгосон гэв
Иргэн Д.Мөнх-Эрдэнийг цагдаагийн албан хаагчид ГЕГ-ын гаднаас саатуулсан тухай бид өмнө мэдээлэв. Тэгвэл тэрбээр ийн саатуулагдахаасаа өмнө дэнс.мн сайтад дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал:
ГЕГ-ын дарга Б.Асралт “Хамаарал бүхий хамаатан, хүнийг чинь дэмжье. Гаальд хүн байна уу” хэмээн надад 20 сая төгрөг санал болгосон. Гаальд орох хүн төрийн албаны шалгалтаа өгөөд тэнцээд, орж ажиллаад Б.Асралттай, Асралтгүй өөрөө дээшлээд, дэвшээд явах ёстой. Бараг Замын-Үүдийн гаалийн дарга болгоод өгье гэж байна. Саяхан Замын-Үүдийн гаалийн даргыг сольсон юм билээ. Тэгэхээр магадлалтай байхгүй юу. Би ёжлоод оронд нь Хөх хотын консулын даргыг чөлөөл гэж хэлсэн. Тэр албан тушаалд шударга хүн очих ёстой. С.Батхуяг визний наймаа хийх гэж тэнд очсон” гэв.
О.ЭНЭРЭЛ