АТГ: Дарханы замын тендертэй холбоотой албан тушаалтнуудыг шалгаж, 30 гаруй объектод нэгжлэг хийж байна

Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд прокурорын зөвшөөрөлтэйгээр АТГ-аас нэгжлэг хийж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл шалгалтын ажиллагааны явцын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

“Нэгжлэгийн ажиллагаа нь прокурорын зөвшөөрөлд үндэслэн явагддаг. Тендер сонгон  шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Нарийн тоон мэдээллийг өгөх боломжгүй байна. Хэрэгт ач холбогдолтой баримт хангалттай байгаа гэж үзсэн учраас нэгжлэг хийгдэж байгаа. Үр дүн, явцын талаар урьдчилан хэлэх боломжгүй. Одоогоор 30 гаруй объектод нэгжлэг явагдаж байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *