144 хүнийг эрүүлжүүлж, 128 СОГТУУ ЖОЛООЧИЙГ саатууллаа

Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1952 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл  1629, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 95, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 158, хүний биед халдсан 77, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 174, эрүүлжүүлэх байранд хоносон 144, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 110 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *