ГЭГЭЭЛЭГ: Өвөрхангайчууд Шинэ харцага цолтондоо гурван өрөө байр, гараашийн хамт бэлэглэлээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд Монгол Улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгонд нутгийн зон олон, удирдлагууд нь хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн мялаалгаар Улсын харцага Ц.Бямба-Отгоны амжилтыг үнэлж УИХ-д Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд Улаанбаатар хот дахь Төгрөг сумын нутгийн зөвлөл, Өвөрхангай аймаг дахь Төгрөг сумын Нутгийн зөвлөлтэй хамтран нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан орон сууцны гурван өрөө байрыг автомашины гараашийн хамт бэлэглэлээ.

Түүний хувьд 2016 онд сумын заан, 2019 онд аймгийн харцага, 2020 онд аймгийн заан цол хүртсэн бол энэ жилийн наадмаар тав давж Улсын начин, зургаа давж Улсын харцага цолд хүрсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *