Хувийн цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 10272 хүүхэд бүртгэж авна
Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянга гаруй хүүхэд бий. Жил бүр цэцэрлэгийн насны 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан тул уг асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулагдаж хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн төлөвлөгөөт ажил авч буйгийн нэг нь хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах юм.
Энэ жилийн тухайд хувийн цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 10272 хүүхдийг 198 байрт авна. Харин улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 3811 хүүхэд бүртгэхээр төлөвлөжээ.