Хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулна

“Бөмбөрцгийн Сүмбэ” хүүхдийн байгууллагаас “Аюулыг авдарлая-1” уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зохион байгуулах болсноо мэдэгдлээ.

Уг ажлын хүрээнд 21 аймагт хог хаягдал болсон тамхины ишийг түүх, холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ. Хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулах юм байна. Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно.

Шалгаруулах журам: Хамгийн олон сав тамхины иш түүсэн гурван багийг аймаг тус бүрд шалгаруулж, урамшуулж, алдаршуулна. Нэг баг хамгийн багадаа 30 сав иш түүх бөгөөд, нэг аймгаас таван баг оролцох боломжтой. Багууд есдүгээр сарын 16-ныг хүртэл Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана.

Шагналын сан: /Аймаг тус бүрд/

  • Тэргүүн байр: 200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
  • Хоёрдугаар байр: 150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
  • Гуравдугаар байр: 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments