ТАНИЛЦ: Сайдын суудлыг горилогчид
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой чухал шийдвэр гаргав.
Тодруулбал, Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүн байхыг хүлээн зөвшөөрөв. Гэтэл энэхүү шийдвэр нь Засгийн газарт буй УИХ-ын гишүүн бус, мэргэжлийн сайдуудад хүндхэн тусаж, гүйцэтгэх засаглалд өөрчлөлт орж мэдэх нөхцөл бүрдлээ хэмээн таамаглаж байна.
Тухайлбал, БОАЖ, БХБ, ЗТХ, Батлан хамгаалах, Гадаад харилцаа, Соёлын яам, УУХҮ, ХНХ, ХХААХҮ, Эрүүл мэнд, Эрчим хүчний яамыг УИХ-ын гишүүн бус, мэргэжлийн сайдууд удирдаж байна. Эдгээр сайдуудын суудал цаашдаа хэрхэх нь гагцхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хамаарч байгаа аж.
Хэрэв сайдуудын суудал эзгүйрвэл сайдын суудлыг горилогчдыг танилцуулбал:
Гадаад харилцааны сайдад: Ц.Мөнх-Оргил
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад: Х.Болорчулуун
Эрүүл мэндийн сайдад: М.Оюунчимэг
Барилга хот, байгуулалтын сайдад: Г.Тэмүүлэн
Соёлын сайдад: Г.Мөнхцэцэг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад: Ж.Сүхбаатар
Байгаль орчин аялал жуулчлалын сайдад: Б.Саранчимэг
Батлан хамгаалахын сайдад: Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар
Шадар сайдад, эсвэл ХХААХҮ-ийн сайдад: Ж.Мөнхбат гэх нэр бүхий гишүүд томилогдох магадлалтай байгаа аж.