“Ганц бие“ залуусын өдөрлөгт 18 сумын 700 гаруй хүн оролцжээ
Говь-Алтай аймагт “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулахдаа сум сумдын гэр бүл төлөвлөөгүй залуусыг хооронд нь танилцуулах зорилготой хэмээн мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ.
“Алтайн залуус-2022” уулзалт энэ сарын 12-14-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд 18 сум, 2 тосгоноос нийт 700 гаруй залуус оролцож, шинэ найз нөхөдтэй болж, олон чухал сургалт, мэдээллүүдээр мэдлэг оюунаа тэлэхийн зэрэгцээ, зохиогдсон тэмцээн уралдаануудад идэвхи санаачлагатай оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Залуус арга хэмжээнд оролцохдоо архи, дарснаас ангид байж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн, хогоо зориулалтын саванд хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, аливаа арга арга хэмжээнд идэвхи санаачлага эв нэгдэлтэй хамрагдлаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.