Шар хадны эцсээс Гачуурт хүртэл 4.27 километр авто замын ажил 22 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна.

зураг

Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийж дуусжээ. Тус замын бүрдэл хэсэг болох Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажил үргэлжилж буй юм. Энэ хүрээнд газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэн, захын болон завсрын тулгуурын цутгалт хийж байна. Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл шинээр авто зам тавьснаар уг чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.

 

зураг

 

зураг

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *