А.Отгонбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийхийг шаардаж байна

“Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар өнөөдөр мэдээлэл хийж, улс төрийн суулт хийнэ гэж мэдэгдэв.

Тэрбээр, “Үндсэн хуульд гар дүрэхээс өөр аргагүй юмыг эд нар ҮХЦ-д нөлөөлж байгаад хийчихлээ.

Нэг ёсондоо УИХ Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж байгаад ийм шийдвэрт хүрсэн. Хэрвээ нэгэнт Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамт хий. Эд нар хуурах гээд байна. Зүгээр л “Давхар дээл”-тэй байх гэдэг юм аа оруулаад нэмэлт, өөрчлөлт орхигдох гэж байна. Улс төрийн намуудын нийлж гаргасан тунхаглал хайран боллоо. Хайран цаг хугацаа болж өнгөрлөө.

Үндсэн хуулийн цэц өчигдөр “Давхар дээл”-тэй сайд ажиллаж болох шийдвэрийг гаргасан. Өнөөдөр мэргэжлийн сайдтай яам бүрдсэн гэж ярьж байна. Хуучин 1990 хэдэн он, 2000 оны үе шиг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн аль ч салбарт алга байна. Нэг нэгнийгээ ольдог, нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй юм руу орсон. Өнөөдрийн яамдыг мэргэжлийн сайдтай гэж хэлж болох ч хүчгүй яамд бий болсон. Эрүүл мэндийн сайд нь асуудлаа аваад УИХ руу ороод ирэхэд асуудлаа бичсэн цаастай гар нь чичрээд байдаг.

Намайг юм ярихаар салбараа мэдэхгүй байна, ажлаа өг гээд загнах байх гэж эмээдэг. УИХ-ын гишүүд нь өмнөөс попроод загнаад байдаг учраас УИХ руу салбарынхаа асуудлыг авч орж ирж чадахгүй байна. Тэр утгаар нь харахад “Давхар дээл”-тэй сайд нар ажиллах нь зөв юм шиг харагдаж байна.

Гэхдээ Үндсэн хуулиа өөрчилж байгаа бол нэмэлт, өөрчлөлт хийж, яриад байгаа тогтолцооны өөрчлөлтөө хий гэдэг ийм шаардлагыг бид тавьж байна. Манай УИХ-ын гишүүдэд энэ улс орны хөгжил ямар байх нь огт хамаагүй болсон. Яаж ийж байгаад “Давхар дээл” өмсөөд, яамныхаа тендерийг хусаж байгаад 2024 оны сонгуульдаа тойргоо усалж байгаад гарч ирнэ гэсэн ийм л бодолтой явцгааж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганаа зарлах ёстой. Нэгэнт Үндсэн хуулиа өөрчилж байгаа бол нэмэлт, өөрчлөлт хийгээд яриад байгаа тогтолцооны өөрчлөлтөө хий гэдэг ийм шаардлагыг бид тавьж байна” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *