Харцага Ш.Пүрэвгарьд Тувагийн наадамд шөвгийн дөрөвт шалгарчээ
Энэ сарын 15-нд Тувагийн В.С.Биче-оолын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд “Наадым-2022” барилдаан болж өнгөрлөө.
Наадамд Тувагийн 162, Монголын 4 бөх зодоглолоо. Тувагийн хэвлэлд “Энэ жил тува бөхчүүд Монголын наадамд оролцсон. Монгол бөхчүүд манай наадамд ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо. Гэхдээ манай бөхчүүд тэднийг ялж, илүү хүчтэй гэдгээ харууллаа” гэж бичжээ.
Шөвгийн дөрөвт Алангы Кара (Сут-Холь), Начын Монгуш (Дзун-Хемчик) үлдсэн ыол наймд Завхан аймгийн Харцага Ш.Пүрэвгарьд, Бады-Маадыр Самдан (Улуг-Хем), Ай-Демир Саая (Барун-Хемчик), Эртине Хомушку (Монгун-Тайга) нар шалгарчээ.