|

САЙН ЖИШИГ: “Говь” ХК ажилчдынхаа хүүхдүүдэд цэцэрлэг байгуулж байна

Үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг “Говь” компани ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн ажилчдынхаа хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулах цэцэрлэг байгуулж буй тухай мэдээлэл цахим ертөнцөд түгсэн. Тус компанийн Тэргүүн дэд захирал Б.Ариунаа энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

“Бид ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх тэгш байдлыг ханган, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг. Энэ хүрээнд бид Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн харьяа 100 хүүхэд хүлээн авах чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг байгуулж, есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр залуу гэр бүлүүд ар гэр, үр хүүхдэдээ санаа зоволгүйгээр ажилдаа төвлөрөөд, бүтээмжтэйгээр ажиллах нөхцөл бүрдэнэ” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *