СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч 24 настай эрэгтэйг дайрч, амийг нь хөнөөжээ
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн тавдугаар гудамжинд нэг хүн автомашинд мөргүүлж, автомашины доогуур орж нас барсан тухай дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 01:18 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай, эрэгтэй А нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
О.ЭНЭРЭЛ