Увс аймгийн Сагил суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 километрт сумын төвөөс баруун зүгт 42 километрт энэ сарын 16-ны өдрийн 22:05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 22:10 цагт ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *