|

“Чингис хаан” музей ирэх есдүгээр сард нээгдэнэ

Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар “Чингис хаан” хаад язгууртны музейд өчигдөр ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Тус музей өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна. Мөн БНСУ-ын Үндэсний музейгээс мэргэжилтнүүд ирж, музейн шилэн хорго /витрин/ суурилуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа юм.

Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул ирэх есдүгээр сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *