|

“Facebook” аравдугаар сараас шууд бичлэгээр бараа худалдаалахыг хориглоно

“Facebook”-ийг эзэшдэг “Meta” компани аравдугаар сарын нэгнээс эхэлж шууд бичлэгээр дамжуулан бараа худалдаалахыг хориглох болсон гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Харин яг одоо болж буй үйл явдлуудыг шууд дамжуулах боломжтой хэвээр байх болно гэсэн байна. Мөн “Instagram” дээр шууд бичлэг цацаж бараа худалдаалахад ямар нэгэн асуудал байхгүй аж.

“Meta” компани хэрэглэгчдийн анхаарал богино хэмжээний бичлэгүүд буюу “Reels”-д төвлөрөх болсон гэж үзэж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргах болжээ. Тэдний гаргасан мэдэгдэлд “Хэрвээ та бичлэгээр хэрэглэгчдэд бараагаа хүргэхийг хүсэж байвал “Instagram” болон “Facebook” дээрх “Reels” болон “Reels сурталчилгаа” гэсэн хэсгийг туршиж үзээрэй” гэж бичсэн байна.

Эх сурвалж: Manila Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *