|

БШУЯ: Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг энэ сарын 19-нд эхлүүлнэ

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл баталгаажуулалтай холбоотой мэдээллийг БШУЯ-наас тодрууллаа.

“Энэ сарын 19-н гэхэд нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл баталгаажуулалт эхэлнэ. Сүүлийн хугацаа 19-нд гэж төлөвлөж байна. Сурагчдын бүртгэлийг “Е-Mongolia” цахим хуудсаар энэ жил анх удаа хийж байгаа. Технологийн асуудлуудыг өнөөдөртөө багтаан шийдвэрлэж дуусна. Бүртгэл эхлэхээс нэг хоногийн өмнө албан ёсны мэдээлэл хийнэ.” гэв.

Мөн элсэгчид өөрийн харьяаллын тойрог дахь сургуульд хамрагдах бөгөөд түр оршин суугчийн хаягаар сургуульд хамрагдах боломжгүй буюу зөвхөн үндсэн хаягийн дагуу элсэх боломжтой юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments