Л.Энх-Амгалан: Энэ жил нэг ч дүүрэг, хорооны хүүхдийг цэцэрлэгээс гадуур үлдээхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна. Уг мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 1-ны өдөр эхлүүлнэ. Гэвч цагийн зохицуулалтыг хийнэ. Ялангуяа өглөөний замын ачааллын ихэнхийг сургуулийн хүүхдийг хүргэх үед үүсдэг. Тиймээс ачааллыг зохицуулна.
Мөн тойргын бус хүүхэд элсүүлдэг 15,16 улсын сургуулиудын бүртгэлийг нээлттэй болгоно. Ингэснээр иргэд өөрсдөө хяналтаа тавиад явах бүрэн боломж нээгдэж байна. Коронавирусийн халдвар дахин дэгдэх эрсдэлтэй учир сурагчдыг амны хаалттай хичээлд оруулах зохицуулалт хийж, сургууль, багш нарт зааварчилгааг өгнө. Энэ жил нэг ч дүүрэг, хорооны хүүхдийг цэцэрлэгээс гадуур үлдээхгүй. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 11 сардаа багтаад бүр хүүхдийг цэцэрлэгт элчүүлнэ” гэв.