Их дээд сургуулийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна. Уг мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бүх шатны боловсролын байгууллагын хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх эсэх асуултад:
“Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. ЕБС, боловсролын хуулиараа есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай. Ачаалал өндөртэй нийслэлийн 20 орчим сургуульд хамгийн их түгжрэлтэй байршлуудад 15-30 минутын өмнө хичээл эхлэх зохицуулалтыг хийнэ” гэв.