Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил үргэлжилсээр байна.
Үүний үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.
Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12,983, Чингэлтэй дүүрэгт 13,477 хүүхэд амьдарч буй юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг e-Mongolia системээр наймдугаар сарын 24-нийг дуустал авна. Өчигдрийн байдлаар 80 орчим мянган хүүхдийн хүсэлт ирээд байгааг салбарын сайд нь хэлж байв.