Х.Баттулга талын Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр болно
Х.Баттулга талын АН-ын ээлжит бус Их хурлаа энэ сарын 18 буюу өнөөдөр хийхээр зарлаад буй.
Ингэхдээ өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зарлагдан хуралдаж түр завсарласан Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг үргэлжлүүлэн хуралдах гэж буй юм. Хурлын зарыг Их хурлын төлөөлөгчид уламжлан ирц бүрдүүлж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Мөнхжаргалд үүрэг болгосон аж.